Мөнгөө авах 2 арга байгаа (одоогоор мэдэгдэж байгаа).
1. Шууд дансаар авах.
Энэ нь Америк болон бусад дансаар хялбархан авчихаж болохоор оронд оршин суугаа Монголчуудад маань илүү тохиромжтой. (Хэрвээ та дансаар авах бол шинээр үнэ төлбөргүй данс нээлгэсэн нь дээр байх) Мэдээж нэвтрэх пасспорт болон гишүүний дугаараа ашиглан дансныхаа дугаарыг тус байгууллагад мэдэгдэнэ.
2. Захидлаар чек авах.
Энэ нь хамгийн аюул багатай арга байж болох юм. Үүнийг ашиглан Монголчууд маань эх орондоо чек хүлээн авах боломжтой (гэхдээ та шуудангийн хайрцагтай байвал илүү дээр байх. Учир нь гэрийн хаягаар захидал Монголд хүлээн авахад тохиромжтой бус. Миний санаж байгаагаар Монголд шуудангийн хайрцаг нээлгэхэд жилийн 3000-4000 төгрөг төлдөг.) Авсан чекээ банкаар дамжуулан бэлэн мөнгө болгоно. (Монголд ойролцоогоор энэ үйл ажиллагаа 1 сарын хугацаа авдаг. Гэхдээ та зүгээр сууж байгаад доод тал нь 150 доллар авж байгаа шүү дээ.)
Сануулахад, дэлхийн бүс нутгаас шалтгаалан таны авах мөнгөний хэмжээ өөр өөр байгаа. Жишээ нь та Монголд байгаа бол Америкд байгаа хүнээс арай зөрүүтэй мөнгө авна гэсэн үг.